May 7, 2021

Дархлаажуулал эхэллээ

Манай улс 2016 оны 4-р сард дэлхийн бүх улс орны нэгэн адил гурван цэнт уудаг вакцинаас хоёр цэнт уудаг вакцинд шилжиж, 2019 оны 4-р сарын 01-ний өдрөөс халдварт саагийн эсрэг гурван цэнт идэвхгүйжүүлсэн вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхэлсэн бөгөөд шилжилтийн хугацаанд төрсөн хүүхдүүд 2 дугаар хэвшинжийн полиовирусийн эсрэг дархлаагүй байгаа юм.

Иймээс 2 дугаар хэвшинжийн полиовирусийн дархлаагүй байгаа хүүхдүүдэд 2021 оны 01-р сарын 18-наас улс орон даяар (2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30 хүртэл төрсөн хүүхдүүдэд) халдварт саагийн эсрэг тарьдаг вакциныг хийж эхэлсэн.

Ингээд 2021 оны 03-р сарын 09-ны байдлаар аймгийн хэмжээнд 5784 хүүхэд хамрагдахаас 4417 буюу 76,4%-ийн хамралттай (Сүхбаатар сумын хамралт 42,1% буюу хамгийн муу) байгаад дүн шинжилгээ хийж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Намираа, ЭМГ-ын мэргэжилтэн Н.Эрдэнэдолгион нар  аймгийн төвийн Сүхбаатар сумын 8 цэцэрлэг дээр 03-р сарын 11,12-ны өдрүүдэд бүтэн ажиллалаа.