April 25, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

Сэлэнгэ аймагт сургалт эхэллээ

Сургалт, зөвлөн туслах, мониторингийн багт БМДИ-ийн БХСТА-ны дарга Б.Цогбадрах, СБМА-ны арга зүйч С.Ариунгэрэл, СА-ны арга зүйч М.Оюунчимэг, Т.Гэрэлтуяа, СХА-ны арга зүйч О.Энхмаа, Д.Нарантуяа, БТМА-ны арга зүйч Д.Лхагвасүрэн, Боловсролын хүрээлэнгийн ажилтан Д.Сарантуяа нар ажиллаж байна. Боловсрол, соёл урлагын газар ба Сэлэнгэ аймгийн төвийн 3-р сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагааг цар тахлын халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга Ч.Жаргалсайхан үг хэллээ. Сургалтын үйл ажиллагааг Цахим танхимын холимог байдлаар Google ClassRoom дээр агуулгаа байршуулан лекц, дадлага, бие даан ажиллах дадлага гэсэн идэвхтэй сургалтын аргуудаар зохион байгуулж байна. “Багш мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдвээр БХСТА-ны дарга Б.Цогбадрах, “Багш мэргэжлийн манлайлал” сэдвээр СБМА-ны арга зүйч С.Ариунгэрэл нар нэгдсэн сургалтын үеээр лекц уншив.

Нэгдсэн сургалтын дараа халдвар хамгааллын дэглэмийг зөрчилгүй олон бүлэгт хуваагдан дадлага ажлын хэлбэрт шилжиж ажиллаа. Сургалтад танхимаар 35 сургалтын менежер, 77 багш нар хамрагдаж байгаа хэдий ч тус аймгийн БСУГ-ын facebook page хуудас дээр шууд нэвтрүүлэг цацагдаж байсан бөгөөд тус нэвтрүүлийг аймгийн нийт багш нар үзэж, зарим багш нар нь Google Classroom дээрээс агуулгуудаа авч бие даан дагаж ажиллах зэргээр суралцаж байна.

Сургалтандаа идэвхитэй оролцож байгаа Сэлэнгэ аймгийн багш нартаа БАЯРЛАЛАА.