April 23, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

“ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт, чанарыг дээшлүүлж, хэмжээст оноог ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Elab Education Академитай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн 12-р ангийн 1093 суралцагчдад 2021 оны 2 дугаар сарын 8 наас 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл математик, физик, хими, монгол хэл, англи хэл, нийгмийн ухаан гэсэн 6 хичээлээр онлайн сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Онлайн сургалтад идэвхтэй хамрагдаж ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчид, ЭЕШ-ын дундаж оноогоор хамгийн өндөр авсан мэргэжлийн багш нарыг урамшуулж ажиллахаар зарлаж болзол хангасан багш, суралцагчдад “ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа.Багш нараас:1. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Батбаатарын Мягмарсүрэн /3 сурагч нь 800 оноо авсан/ 2. Мандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн математикийн багш Ванягийн Болормаа3. Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Ишийн Цоморлогсайхан4. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн химийн багш Эрдэнэбатын Оюунжаргал5. Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Энхтүвшингийн Оюумаа6. Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Батбаярын Мягмарсүрэн нар зөөврийн компьютероор шагнууллаа.ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид1.Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Барсбаатарын Аминаа /Нийгэм судлалын хичээлээр 800, орос хэлний хичээлээр 776, монгол хэлний хичээлээр 771 оноотой шалгагдаж, 3 хичээлээр аймагтаа 1 дүгээр байр эзэлсэн/ 2. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Чулуунбатын Дөлгөөн /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/3. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Ариунбаярын Халиун /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/4. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Түвшингийн Сарнай /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан /5. Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгч Батболдын Арвинболор /Нийгэм судлалын хичээлээр 800 оноотой шалгагдсан/6. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Энхболорын Сугар /Математикийн хичээлээр шалгагдсан/7. Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч Саруултуяагийн Намуундарь /Монгол хэлний хичээлээр шалгагдсан/8. Мандал сумын ерөнхий боловсролын Билиг ДБ сургуулийн төгсөгч Дарханбаярын Марал /Физикийн хичээлээр шалгагдсан/9. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Гонгорын Түмэндэмбэрэл /Биологийн хичээлээр шалгагдсан /10. Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Пүрэвхүүгийн Саранцацрал / Англи хэлний хичээлээр шалгагдсан/11. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Эрдэнэ-Очирын Бөх-Эрдэнэ /Химийн хичээлээр шалгагдсан/12. Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Батжаргалын Номин-Эрдэнэ /Монгол улсын түүхийн хичээлээр шалгагдсан /13. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Оюунжаргалын Ерөөлт /Газарзүйн хичээлээр шалгагдсан /