March 28, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 30 СУРГУУЛЬ БИОЛОГИЙН КАБИНЕТИЙН ИЖ БҮРЭН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 30 сургууль БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН КАБИНЕТИЙН хэрэглэгдэхүүнтэй болж байгааг өнөөдөр гардуулж өглөө.Тэрээр анх Чинбатын Ундрам хөгжлийн сангаасаа Мандал сумын 4-р сургуульд биололгийн иж бүрэн кабинетийг нээн тохижуулж өгч байсан бөгөөд тойргийнхоо бүх сургуулийг тохижуулах зорилгоо биелүүлж шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгуулж өгсөнөө дурьдлаа.Биологийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү лабораторийг сургалтандаа ашигласнаар ирээдүйн эрүүл мэнд, ХАА, эм зүй, био-технологи, био-инженерчлэл, ой судлал, байгаль хамгаалал, амьтан судлал, хүрээлэн буй орчин судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Тус лабораторийг биологийн хичээлээс гадна эрүүл мэнд, биеийн тамирын хичээлүүдэд мөн ашиглах боломжтойг багш нар маань онцолж байна. Хэрэглэгдэхүүн гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Undram Chinbat, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргил, БСУГ-ын дарга Ч.ЖАРГАЛСАЙХАН нар оролцлоо.Аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ аймгийнхаа бүх сургуулийг иж бүрэн хөдөлмөр технологийн кабинеттай болгох төсвийг ирэх оны төсөвт суулгуулах болсоноо нийт багш нарт хэллээ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн ирээдүй болсон хүүхэд багачууд амьдралын ухаанд илүү их суралцах боломжтой болж байна.2020-2021 онд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагджээ.Мэдлэг Монголын баялаг.