Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дахь шатыг бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор сургалтын арга зүйд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр боллоо.
Иймд энэхүү төслийн зорилго, агуулга, хамрах хүрээ, онцлог, хэрэгжүүлэх алхамуудыг танилцуулах зорилгоор сургалтыг 04 дүгээр сарын 14-ний өдөр онлайнаар зохион байгуулав. Сургалтад төрийн өмчийн 33 сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, нягтлан, бага ангийн 1 багшийн хамт идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцлаа.
Төслийн саналаа бичиж илгээх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсье.
Хүндэтгэсэн: БСУГ-ын бага боловсролын мэргэжилтэн П.Мягмарсүрэн
БУСАД ТҮҮХҮҮД
“Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдав.
ГАР ЗУРАГ ПОСТЕРИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.
“Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо, дэмжлэг” сэдэвт цахим сургалт зохион байгуулагдав.