April 20, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал

“Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2020-2021 оны хичээлийн жилд “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт: /Танхимын ба цахим хичээл/ асуудал, шийдэл” сэдвээр 2021 оны 03 дугаар сарын 04-нд цахимаар зохион байгууллаа. Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 5 бүсээс шалгарсан багш нарын багийн төлөөлөл 1. Ерөө бүсээс шалгарсан Жавхлант сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Уянга 2. Хараа бүсээс шалгарсан Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш нарын баг3. Орхон бүсээс шалгарсан Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дугаар сургуулийн багш нарын “Үүлэн технологи” баг 4. Сэлэнгэ бүсээс шалгарсан Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын “Сэтгэмж” баг5. Бэлчир бүсээс шалгарсан Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш нарын “Эвийн хүч” баг оролцсоноос Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш нарын багийн “Хөл хориотой үед сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг Эдмодо платформоор дэмжих нэгэн шийдэл” илтгэлийг улсын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр шалгарууллаа.