April 26, 2024

Сэлэнгэ аймаг Боловсролын Шинжлэх Ухааны Газар

ТҮҮХЭН ТОВЧОО

Боловсролын газар нь аймгийнхаа боловсрол, соёл, урлагийн байгууллага, иргэдийг төрийн захиргааны болон мэргэжлийн удирлагаар хангах, тэдний үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, зөвлөн туслах үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг юм. 

        Үйл ажиллагаандаа Боловсролын тухай багц хууль, соёлын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсрол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллаж ирсэн. 

•     1959-1980 онд Сурганы кабинет

•     1981-1991 онд Сургалт заах аргын кабинет

•     1992-1993 онд Сургалт арга зүйн кабинет

•     1993-1994 онд Судалгаа арга зүйн төв

•     1994-1997 онд Боловсролын төв

•     1997-2003 онд Боловсрол, соёлын төв

•     2003-2013 онд Боловсрол, соёлын газар

•     2013-2014 онд Боловсролын газар

•     2015 оноос Боловсрол, соёлын газар

•     2016 оноос Боловсрол, соёл, урлагийн газар    

•     2021 оноос Боловсролын газар