Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Аймгийн НТБ-ын төвд захирал, арга зүйч, багш-2, үйлчилгээний ажилтан-1, сум бүрт нэгж хариуцсан нэгжийн 20 багш ажилладаг.Сэлэнгэ аймгийн Насан туршийн боловсролын төв нь нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн Насан туршийн боловсролын төв нь Сүхбаатар сумын Салхитын 3-р багийн нутаг дэвсгэрт 3-р бүрэн дунд сургуулийн дэргэд байрладаг.

Манай хамт олонд:

Алтан гадас одонт – 2
Хөдөлмөрийн хүндэт медальт – 3
Боловсролын тэргүүний ажилтан – 5
Соёлын тэргүүний ажилтан – 1
Олон улсын хэмжээний мастер – 1
Спортын мастер -1
тус тус ажиллаж байна.

Дүйцсэн хөтөлбөрийн болон НТБ-ын 5 чиглэлээр аймгийн БСУГ-ын даргаар батлуулсан төлөвлөгөө хөтөлбөрийг нэгдсэн байдлаар хийж мөрдөн ажиллаж байна.

Үйл ажиллагаа
Аймгийн Насан туршийн боловсролын төв нь аймгийн хэмжээнд дүйцсэн хөтөлбөрөөр 2016-2017 оны хичээлийн жилд нийт 495 суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол олгож байна. Суурь, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр эзэмшсэн суралцагчид дараагийн шатны сургуулиудад хамрагдах боломж нээгддэг. Насан туршийн боловсролын багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх дотоодын сургалтыг хавар, намар зохион байгуулдаг ба жил бүр багш нарынхаа дунд спортын наадмыг 5 төрлөөр зохион байгуулан хэвшсэн.

Насан туршийн боловсролын 5 чиглэлээр аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө хөтөлбөр гарган ажиллаж олон нийтэд сургалт, сурталчилгаа, зөвөлгөө, гарын авлага, мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

1-р, 6-р сар – Ёс суртахуун – төлөвшлийн боловсрол
2-р, 9-р сар – Иргэний боловсрол
3-р, 12-р сар – Гоо зүй – мэдрэмжийн боловсрол
4-р , 11-р сар – Амьдрах ухааны боловсрол
5-р, 10-р сар – Гэр бүлийн боловсрол
олгох чиглэлээр тус тус хуваан аймгийн хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа насан туршийн боловсролын 5 чиглэлээр иргэдэд хүрч байна.

Хэрэгжүүлж буй төсөл
2015 оны 12-р сард ТХ-ТХБ-НХ төсөл хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтанд Сүхбаатар сумын багш Б.Бямбаа, Жавхлант сумын багш Т.Мөнхмаа нар 6 удаагийн давтан сургалтанд хамрагдлаа.

Тогтвортой хөгжлийн боловсролын гол зорилго болох бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт ТХ, ТХБ- ын үзэл санааг тусган оруулах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, суралцагчдад сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа.

ТХ-ТХБ-НХ төслийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 29 удаагийн сургалтыг зохион байгуулан 2071 иргэдийг хамруулаад байна.

Хамтран ажилладаг байгууллага
Аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, аймгийн эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэлэнгэ аймгийн улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Холбоо барих
БСУГ-ын мэргэжилтэн Б. Даваадорж – 99936765
I-meil хаяг: Davaa­­_0725@yahoo.com

НТБ-ын захирал Х.Цэвээнсүрэн – 99495456

I-meil хаяг: Khshinee4@gmail.com