Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

2016-2017 оны хичээлийн жилд улсын төсөвт 32, хувийн 2 нийт 34 сургуульд 18787 суралцагч суралцаж 1.1 хувиар өсч, суурь боловсролын хамран сургалт 99.2 хувьд хүрсэн нь өмнөх оныхоос 0.1 хувиар ахисан.

Боловсролын түвшин Суралцагчдын тоо Бүлгийн тоо Багшийн тоо
Суурь /6-9-р анги/ 5800 228 386
Бүрэн дунд /10-12 дугаар анги/ 3256 139 287

Дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны А/311, 2015 оны 06 дугаар сарын 10-ны А/220 тоот тушаалын дагуу боловсруулан, дунд, ахлах ангийн 10 дугаар ангийн БСШУС-ын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны А/103 тоот тушаалын дагуу, 11,12 дугаар ангид Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 06 дугаар сарын 27-ны А/275 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад заасны дагуу, хичээлийн жилийн бүтцийг БСШУС-ын сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ний А/85 тоот тушаалын 2 дугаар хавсралтад заасны дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.
2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж 786 багш, удирдах ажилтныг оролцуулан, хичээлийн жилийн онцлог, арга зүйг түгээн дэлгэрүүлж ажиллаж байна.
БСШУ-ы сайдын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны А/371 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа удирдамж”-ийн дагуу сургуулийн өмнөх боловсролын болон бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж шалгарсан багш нар улсын зөвлөгөөнд амжилттай оролцон шилдэг туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, 3 хичээл улсын хэмжээнд түгээгдэх сайн хичээлийн санд бичигдсэн амжилттай ажиллалаа.

Баянгол сумын бүрэн дунд сургууль, Сүхбаатар сумын 1,2,4, Мандал сумын 1 дүгээр сургууль нийт 5 сургууль маань Улсын Тэргүүний сургууль юм.
БСШУЯ, БМДИ-ээс зохион байгуулсан мэргэжилтэн, багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндэсний үндсэн сургалтад 2015-2016 оны хичээлийн жилд 198 багшийг, орон нутгийн болон ажлын байранд дээрх сургалтад давхардсан тоогоор 8138 багшийг оролцуулан, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.