Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

Нэг. Хамран сургалт

2016-2017 оны хичээлийн жилд Бага боловсролд 9731 сурагч хамрагдаж, 348 бүлэгт хичээллэж, 342 бага ангийн багш ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилээс бага ангийн сурагчдын тоо 1401 хүүхдээр нэмэгдсэн. Бага ангид сургууль завсардалд гараагүй бөгөөд 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулахад нарийвчилсан судалгаа гарган зөвлөмж хүргүүлэн ажилласнаар энэ хичээлийн жилд 1951 хүүхэд шинээр элссэн ба сургуульд сурч байгаа 6 настай 113, өөр аймагт суралцаж байгаагаа мэдэгдсэн 74, сургуульд элсээгүй хөгжлийн бэрхшээлтэй 15, цэцэрлэгт -19 хүүхэд, хамран сургалт 96,4%-тай байна.

Хүснэгтээр харуулбал:

6 настай хүүхдийн хамран сургалт 96,4 % 

Нэгдүгээр ангид шинээр элсэн сурч байгаа 2127

Тухайн суманд бүртгэлтэй хэрнээ амьдардаггүй, шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй 70 гаруй айл өрх байна.

Сүүлийн 4 жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах хүүхдийн тоо өсч байсан бол ирэх хичээлийн жилд хүүхдийн тоо 61-ээр цөөрч байгааг дараах графикаас харж болно.

 Хоёр. Цөм хөтөлбөрийн хэрэгжилт 

хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийг хөгжүүлэх багшийн арга зүй, мэдлэг, ур чадвар чухал. Иймд багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалт, сайн хичээл үйл ажиллагааны аймаг бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулж, улсын зөвлөгөөнд оролцуулах, хичээлийн хэлэлцүүлэг сайжруулалт хийх, багаар хамтарч хичээл бэлтгэх, сургуулийн болоод нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулах чиглэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулж, давхардсан тоогоор бага ангийн 1183 багш, 122 сургалтын менежерийг хамруулан, 172 цагийн хичээл үйл ажиллагааны ажиглалт, хэлэлцүүлэг хийгдэж, 4046 хүүхдийн чадварын ахиц, өөрчлөлтийг ажиглаж, багш нарт арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Үүний үр дүнд сүүлийн 2 жилд Хөтөл ЕБС-ийн бага ангийн багш Ц.Тунгалаг, Сүхбаатар сумын УТ-ий 2 дугаар сургуулийн бага ангийн багш О.Ганцэцэг, бага боловсролын сургалтын менежер Г.Түмэндэлгэр нар “Улсын зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй болж, мэргэжлийн зэргээ ахиуллаа. Одоо манай аймагт нийт бага ангийн 5 “Зөвлөх” багштай болоод байна. Бид бүхэн бас Сүхбаатар сумын УТ-ий сургуулийн 2 дугаар сургуулиас төрсөн бага ангийн гавьяат багш З.Майнжав багшаар бахархаж, арга туршлагаас суралцаж хэрэгжүүлэхийг зорьж байна.
Мөн бага ангийн багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг “Математик”, “Сэтгэх чадвар”-ын улсын олимпиадад Хөтөл ЕБС-ийн бага ангийн багш М.Энхтуул, Ц.Тунгалаг нар амжилттай оролцож удаа дараа медальт байр, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн бага ангийн багш О.Ганцэцэг 2 удаа оролцож тусгай байр эзэлж байсан амжилт бий.
“Боловсролын үндэсний чуулган”-Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөнд манай аймгийн багш, сурагч эцэг эхчүүдийн төлөөлөл амжилттай, сайн оролцож:
Зүүнбүрэн сумын ЕБС-ийн Бага ангийн багш Г.Ариунцэцэгийн заасан 2-р ангийн -“Эсрэг утгатай үгийг хэрэглэж сурцгаая” монгол хэлний хичээл
• Мандал сумын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Анударийн заасан 5-р ангийн “Ургамал бидний амьдралд” Хүн байгаль хичээл Улсын хэмжээнд түгээгдэх сайн хичээлийн санд бичүүлж, Сайн хичээлийн “Батламж” гардан авсан. Мөн Багш Г.Ариунцэцэгт БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Бүтээлээр магистр”-ийн зэрэг хамгаалах эрхийн батламж олгосон.
Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хушаат сумын ЕБС-ийн бага ангийн багш нарын 24 цагийн хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өгч ажиллан бусад багш нарт ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн бэлтгэлийг хйихдээ арга зүйн зөвлөмжөө сайтар судалж ашиглах талаас нь анхааруулж ажиллаж байна.

Гурав. Багшийн мэргэжил дээшлүүлэх ажлыг дараах чиглэлээр зохион байгуулсныг 

Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа Хугацаа Хамрагдсан багш Хамрагдсан сурагч
“Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр-тогтвортой хөгжлийн боловсрол” сургалт 1-3 сар 96 багш, 54 с/м, 32 хичээл  446
Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хүүхдээс хүүхдэд” аргачлал сургалт 1 дүгээр сарын 28,29,30 44
Хэрэгжилтийн багтай хамтран Хүдэр, Ерөө ЕБС-ийн нарыг УБ хотын 115, Шинэ монгол, Орчлон, 28-р сургуулийн туршлага судлуулав. 3 сард 24 багш
Улан Үдэ хотын Багшийн коллежд “ Буриадын орон нутгийн багш нарын ур чадварын уралдаан” зохион байгуулах туршлага, Буриад Улсын лицей 1, 29-р сургуулийн багш нарын арга зүйтэй танилцаж, хичээлд сууж туршлага судлах ажил зохион байгуулав. 4 сард Бага ангийн сургалтын менежер 18, бага ангийн 12, орос хэлний 14 багш оролцлоо.  Бүгд 44
 БСШУ-ы сайдын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны А/371 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа удирдамж”ийн дагуу сургууль, бүс, аймгийн багш нарын зөвлөгөөн зохион байгуулагдаж, өөрөө 4 бүсийн үйл ажиллагаанд, 2 бүс дээр хэрэгжилтийн багаас зөвлөх урьж оролцуулан зөвлөгөө өгч ажилласан.  3-4 сар  Бүсийн зөвлөгөөнд 120, аймгийн зөвлөгөөнд 20 сайн хичээл, үйл ажиллагаа, 5 сайн туршлага, 3 судалгааны ажлын хэлэлцүүлэг хийгдэн улсын зөвлөгөөнд оролцох хичээлээ сонгов.
Бүсэд – 323 багш Аймагт – сургууль бүрээс 3 багш, 1 с/м нийт 165 багш, 30с/м хамрагдав. Нийт – 488 багш, 51 сургалтын менежер
 Давхардсан тоогоор 3600 гаруй хүүхэд
  “Боловсролын үндэсний чуулган”-Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөнд ЕБС-ийн сургуулийн захирал, багш нарын хамт оролцсон.  4 сард  БСГ-ын дарга,
ЕБС-ийн 18 сургуулийн захирал, 8 багш
 /Selenge aimag baga bolovsrol/ www.facebook.com групээр дамжуулан багш бүр сургуулийн болоод өөрийн сайн туршлага, мэргэжилтний зөвлөмж, гарын авлага зэргийг түгээж, санал солилцон үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж хэвшил болоод 3 жил болж байна. Сүхбаатар сумын лаборатори 4 дүгээр сургуулийн багш нар илүү их зүйлийг бусдадаа дамжуулан түгээдэг төдийгүй захиалгат болон урилгат хичээл зохион байгуулдаг.  Өдөр бүр  Одоогоор 427 гишүүнтэй бөгөөд Цөм хөтөлбөр хэрэгжүүлэх багийн болоод БМДИ, Багшийн сургууль зэрэг мэргэжлийн 5 бүлгэмтэй холбож мэдээ мэдээллийг түргэн шуурхай авдаг.
 8 Зөвлөмж:
1. “ Сургуулийн хөтөлбөр боловсруулах жишиг загвар” аргачлал
2. Илтгэл бичих зөвлөмж
3. Улсын шалгалтад бэлтгэх чиглэл
4. Хичээлийн бэлтгэл хийх, хөтөлбөр боловсруулах зөвлөмж
 1, 3, 5 сар  3 удаа
 9 1,2,3,4 дэх жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулсан.   12 сарын 01,02  66 бага ангийн багш , туршлагаа түгээсэн 4 багш сургагч 2 багш

Дөрөв. Сургалтын чанар, сурагчдын мэдлэг чадварын ахиц амжилт

Бага боловсролын Улсын шалгалтын дүн, түүнд хийсэн товч дүгнэлт
Бага боловсрол эзэмшигчдийн улсын шалгалтын дүнг сүүлийн 3 жилээр нэгтгэн харвал 2014 оны төгсөлтийн шалгалтын чанар өндөр байгаа нь энэ үед сургууль өөрсдөө сэдэв боловсруулан төгсөлтийн шалгалтыг зохион байгуулдаг байсан бол 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн улсын шалгалтыг БСШУЯ, БҮТөвөөс сэдэв хүргүүлэн нэгэн цаг хугацаанд зохион байгуулдаг болсон. Үүнтэй холбоотой эхний жилдээ сургалтын чанар өндөр үзүүлэлттэй байсан байж болох талтай. Харин энэ хичээлийн жилийн дүнг өмнөх жилтэй харьцуулахад 10,5%-иар ахисан, хангалтгүй шалгагдсан сурагчдын эзлэх хувь 0,26 %-иар буурсан үзүүлэлттэй байна. Хичээл бүрээр нь авч үзвэл: Чанарын үзүүлэлт Монгол хэл 1%-иар буурч, математик 32,9%-иар ахисан, байгалийн ухаанд тодорхой өөрчлөлт гараагүй байна. Энэ удаа Математикийн улсын шалгалтын сэдэв өмнөх жилтэй харьцуулахад цөм хөтөлбөрийн агуулга болоод дундаж түвшиний хүүхдийн чадварт нийцсэн сэдэв боловсруулагдсан, монгол хэлний сэдвийн өгөгдөл уншиж ойлгох чадварыг нилээд шаардсан байсан нь дүнгийн хэлбэлзэлд нөлөөлж байна. Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор ЕБС-ийн 2,3 дугаар ангийн сурагчдаас Уншаад ойлгох чадварыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулж, үнэлгээ хийлээ. Тус үнэлгээг 2012 онд авсан шалгалтын дүнтэй харьцуулбал уншсанаа асуултад хариулж бичих чадвар нэмэгдсэн, уншсан зохиолынхоо утга санааг өөрийн үгээр тайлбарлан бичих чадвар дунд зэрэг байна. Иймд цаашид зохиолын гол санаа, адилтгал, дүрслэлийг хэрхэн илэрхийлэх, түүнийгээ алдаагүй бичих чадварыг хөгжүүлэхэд чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор БСШУЯ, Дэлхийн банк хамтран Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд СТХ-ийн төслийг хэрэгжүүлж байна. Төсөл авсан сургуулиудаас Алтанбулаг, Сүхбаатар 1, Жавхлант, Зүүнбүрэн сумын сургуулиудад Байгалийн ухааны хичээлийн туршилт хийх боломж нөхцөл бүрдэж, бусад сургуулиуд нь СДҮА-ны цагийг төслийн зорилготой уялдуулж зохион байгуулж байна.