Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

  • 1959-1980 онд Сургалтын кабинет
  • 1981-1991 онд Сургалт заах аргын кабинет
  • 1991-1993 онд Сургалт арга зүйн кабинет
  • 1993-1994 онд Судалгаа арга зүйн кабинет
  • 1994-1997 онд Боловсролын төв
  • 1997-2003 онд Боловсрол соёлын төв
  • 2003-2013 онд Боловсрол соёлын Газар
  • 2013-2015 онд Боловсролын газар
  • 2015-2016 онд Боловсрол соёлын газар
  • 2016 оноос Боловсрол Соёл, Урлагийн газар гэж нэрлэх болсон

Захиргаа үйлчилгээний алба:

БСУГ-ын удирдлагыг санхүүгийн найдвартай иж бүрэн мэдээллээр ханган, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг хангуулан санхүүгийн үр дүнг хянан дүгнэж, үнэлгээ хийхэд төсвийн болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийг ханган, дэмжлэг үзүүлэх, салбарын цаг үеийн мэдээллийг нийтэд хүргэж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана.

Бодлого хэрэгжилтийн алба:

Судлагдахууны нэгж нь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүй, технологийг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтан, сурагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, эцэг, эх, олон нийтэд энэ чиглэлийн мэдээллээр үйлчлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний нэгж нь орон нутгийн боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг хангуулан санхүүгийн үр дүнг хянаж дүгнэх, боловсролын удирдлагын нэгдсэн системийг бүрдүүлж, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж ажиллана.
Соёл, урлагийн нэгж нь соёлын төв, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, зөвлөн тусалж, түүх соёлын дурсгалт зүйл, соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах ажилд дэмжлэг үзүүлж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлнэ.