Байрлал: Сэлэнгэ аймаг Сухбаатар сум, Баян хааны гудамж 2-р баг
Утас: 7036-2196
E-mail selenge@mecs.gov.mn

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

1 дүгээр шат
Дэлхийн банк, БСШУЯ-аас "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд “Сургалтын цөм хөтөлбөр” ба “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны төсөлд манай аймгийн 14 сургууль хамрагдаж нийт 82,239,600 төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж, 66,2 сая орчим төгрөгийн худалдан авалт хийгдэж, үлдсэн санхүүжилтийг хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулан нийт 205 багш, 3446 сурагч төслийн үр шимийг хүртэн амжилттай хэрэгжүүлсэн. Тус төслийн үйл ажиллагааг сурталчлах түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Дэлхийн багш нарын 22, монголын багш нарын 50 дахь өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн Авьяасыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн Хүдэр, Түшиг, Орхонтуул 1, Сүхбаатар сумын 6, Мандал сумын Түнхэл тосгоны сургуулиудын сурагчдын хамтарсан тоглолт хийж, төслийн үр дүнг сурталчилсан.

ОРХОН сумын ЕБС-ийн “ОЮУНЫ ХӨГЖИЛ” танхим төсөл

Сурагчдын хэл яриа, сэтгэхүй, оюун ухааныг хөгжүүлэх, тэдний математик сэтгэлгээ, эх хэлний чадварыг сайжруулах зорилгоор орчин үеийн болон монгол уламжлалт 5 багцын 78 төрлийн 245 тоглоом наадгай бүхий танхим байгуулан ХГҮА-ны цагаар хүүхэд бүрийг хөгжүүлж байна.

ОРХОНТУУЛ сумын 1 дүгээр сургуулийн “ЦАХИЛГААН ХӨГЖИМ” төсөл

Цахилгаан хөгжим сурах сонирхолтой 186 хүүхдээс соноршуулах шалгалт авч 60 сурагчийг сонгон цахилгаан хөгжмийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй 30 хүүхдийг эхний шатанд хамруулан  2 багт хуваан сургалт явуулж, эхний 1,2-р хамтлагийг байгуулсан.    1-р түвшний хүүхдүүд багштай хамтран дараагийн 2 дахь түвшний 30 хүүхдэд  тусалж дэмжин , хүүхдээс хүүхдэд зааж сургах аргачлалаар сургалтаа төлөвлөн зохион байгуулж 3 сарын хугацаатай хөгжмийн сургалт хичээллэсэн. Сурагчдын цахилгаан хөгжим дээр тоглож сурсан дуунууд: 1-р хамтлаг “Говийн өглөө” 2-р хамтлаг “Төгсөх сурагчийн уянга “Зуун зууны ерөөл” “Хүүхэд нас”  « Сургуулийн сүлд дуу”

ОРХОНТУУЛ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Ардын уламжлалт зан заншил тоглоом наадгайгаар сурагчдыг хөгжүүлж төлөвшүүлэх нь” төсөл

Монгол ёс заншлын өргөө байгуулж бага ангийн Амьдрах чадварт суралцах цагийн хөтөлбөр боловсруулан монгол ахуй, ёс заншил, тоглоом наадгайгаас суралцаж байна. Энэхүү өргөөнд 16 төрлийн 56 нэрийн тоглоом наадгай, ахуйн хэрэгслийг хүүхэд таньж мэддэг, түүнийг судалж, ахуй амьдралдаа хэрэглэж занших нь чухал гэж үзэн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.

ХҮДЭР сумын ЕБС-ийн “ҮНДЭСНИЙ БҮЖГЭЭ ӨВЛӨН СУРЦГААЯ” төсөл

Орон нутагт оршин суугаа үндэстэн ястны өв соёлыг түгээн дэлгэрүүлж, биет бус өвийг хөгжүүлэх зорилгоор буриад, халх, хотон, цаатан ардын бүжгээс суралцаж байна. Бүжгийн дугуйланд суралцах сонирхолтой 1-8 дугаар ангийн нийт 166 сурагчийг бүжгийн хичээлд хамруулан 7 бүжиг сурч тайлан тоглолт хийлээ.

ЕРӨӨ сумын ЕБС-ийн “Ардын уламжлал, монгол гэрийг барих, буулгах технологи” төсөл

Энэхүү төслийг Монгол ардын уламжлалт тоглоом наадгай, ахуй, амьдралаас суралцаж, түүнийг өвлөн хөгжүүлэх чиглэлээр Сургалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан нийт 33 багш, 629 хүүхдэд жигд хүртээмжтэй хэрэгжүүллээ.

Хушаат сумын ЕБС-ийн “Ардын өв соёлоос суралцаж, түгээн дэлгэрүүлье" төсөл

Тус төсөл нь Бий биелгээ, морин хуур, сур харваа гэсэн 3 чиглэлээр орон нутаг, сургуулийнхаа нийт сурагч, хүүхэд багачуудыг хөгжүүлж ардын өв соёлоос нь суралцуулж бусаддаа түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Мандал сумын Түнхэл ЕБС “Хүүхэд бүрийн хөгжмийн авьяасыг хөгжүүлэх нь ” төсөл

Хөгжим сурах сонирхолтой 189 сурагчийн судалгаа гаргаж түүнээс 2 дахь шатны сонгон шалгаруулалт хийж 4 төрлийн дугуйланд бага дунд ангийн нийт 101 сурагчийг хамруулан хөгжмийн сургалт зохион байгуулсан.  Үүний 88 нь бага ангийн сурагч бөгөөд нийт бага ангийн хүүхдийн 32% нь хамрагдаж, 10 хөгжмийн зохиол тоглож сурсан.

Сүхбаатар сумын УТ-ий 1 дүгээр сургууль “Байгалийн ухаан математик хичээлийн үр дүнг сайжруулах сургалтын хэрэглэгдэхүүн” төсөл

Төслийн хүрээнд бага ангийн байгалийн ухааны кабинеттэй болж,  үйл ажиллагааг 5 бүлэгт хувааж сургалт, зөвлөгөө, өөрсдөө хэрэглэгдэхүүн хийх, хэрэглэгдэхүүн худалдан авах, эко аялал хийх гэсэн чиглэлтэй хэрэгжүүлж байгалийн ухааны хичээлийг 20 багш 20 өөр хичээлийг хэрэглэгдэхүүн туршилттайгаар бэлтгэн сурагчид, эцэг эх, багш нарт зааж үзүүлсэн. Улмаар “Сайн хичээл, үйл ажиллагаа”-ны бүс, аймгийн зөвлөгөөнийг БСГ-тай хамтран сургууль дээрээ зохион байгуулж, багш нар манлайлан оролцож багш Б.Нансүрмаа улсад туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.

Сүхбаатар сумын УТ-ий 2 дугаар сургууль "Хүүхдийн хөгжил-Гэрэлт ирээдүй" төсөл

Сурагчид аливаа үйлдлийг тунгаан бодох, дүн шинжилгээ хийж,  дүгнэлт гаргах чадвартай, өөртөө итгэлтэй, зөв хүүхэд төлөвшүүлэх, шатрын сургалтаа улам чанаржуулж  аймаг, улс, тив дэлхийн аварга шатарчин сурагчдыг төрүүлэхэд чиглүүлэн шатрын хичээлийг  2,4-р ангийн 5 бүлэгт 7 хоногт 2 цагаар  хичээлийн хуваарьт тусган оруулж, 152 сурагч хамруулан төслөө амжилттай хэрэгжүүлэн  ажиллаж байна.   Одоогоор Т.Номиндалай болон Б.Эрдэнэхөлөг нар Иран Улсын Тегран хотод 2016 оны 7 сарын 9-өөс19 нд зохиогдох  ӨСАШШТэмцээнд Монгол улсаа №1-р төлөөлөн оролцох эрхээ аваад бэлтгэлээ хийж байна.

Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургууль "Урлахуйн танхим"-ын сургалтын үр дүнг сайжруулах сургалтын хэрэглэгдэхүүн нэвтрүүлэх”

Төсөл хэрэгжсэнээр сурагчдын техникийн  болон урлахуйн сэтгэлгээ хөгжиж, сурагчид бүтээл хийн, хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчлах боломж бүрдсэн. Тус сургууль нь спортын 6 төрлөөр сурагчдыг дагнан хичээллүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн  сургуулийн хэв шинжийг өөрчлөн төрөлжсөн сургалттай ахлах сургууль болох зорилт тавин урлаг, урлахуйн анги нээн ажиллаж байна.

Сүхбаатар сумын 5 дугаар сургууль “ Айзам” төсөл

Хүүхдийн авьяасыг нээн  хөгжүүлэх  зорилгын хүрээнд бага, дунд анги тус бүрээр найрал дууны хамтлаг бий болгон дуу дуулах авьяасыг түлхүү хөгжүүлж ирсэн. Үүний зэрэгцээ хүүхдийн хөгжмийн авьяасыг хөгжүүлэх нэн шаардлага гарсан тул энэхүү төслийг хэрэгжүүлж, 7 төрлийн хөгжмийн зэмсгээр хичээллэх сонирхолтой 35 сурагчдын судалгааг гаргаж хөгжмийн дугуйлан хичээллүүлж байна.

Сүхбаатар сумын 6 дугаар сургууль “Хүүхдийн авьяасыг хөгжүүлж сургалтын үр дүнг сайжруулах” төсөл

Үндэсний хөгжмийн зэмсэгтэй болсноор 5 төрлийн дугуйланд 5-10-р ангийн 47 сурагчийг хамруулан мэргэжлийн байгууллагатай хамтран хөгжмийн сургалт зохион байгуулж морин хуур хөгжмөөр "Allergo", МА-ын дуу "Жийжүү хот", лимбэ хөгжмөөр МА-ын дуу "Сүх гол", шанз хөгжмөөр МА-ын дуу "Хэен хуар", ёочин хөгжмөөр "Аргагүй амраг" ятга хөгжмөөр Б. Наранбаатар "Зун цаг" ятгын гурвал болон нийт сурагчид С. Чойдог "Жалам хар" зохиолыг шинэ хичээлийн жилийн нээлтэнд тоглохоор төлөвлөн суралцаж байна.

Түшиг сумын ЕБС “Ардын уламжлалт өв соёл,зан заншлыг өвлөн хөгжүүлэх, үйл ажиллагааг нэвтрүүлэх” төсөл

Хүүхэд бүрийн авьяас сонирхлыг хөгжүүлж,  өөртөө итгэлтэй болох, хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлж, монголоороо бахархан сурталчлах, өвлөн хөгжүүлэх зорилгоор сургуулийн хөгжмийн багш, сумын соёлын төвийн хөгжмийн багштай хамтран сурагчдад морин хуур /10/,  монгол бүжгийн сургалт /144/ явуулж, нийт 154   сурагч хамруулан энэхүү төслийг хэрэгжүүллээ.

Алтанбулаг сумын ЕБС “Бага ангийн БУ-ны хичээлийн лаборатори туршилт” төсөл

Төслийн хүрээнд биологи, газарзүй, физик, химийн шинжлэх ухааны агуулгыг багтаасан байгалийн ухааны 79 нэр төрлийн 485 ш хэрэглэгдэхүүн бүхий бага ангийн кабинет байгуулж , кабинетийн системээр хичээллэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн дунд ангийн физик, химийн багш нараас тухайн хэрэглэгдэхүүнийг ашиглах сургалт, зөвлөгөө авч 10 хичээл хамтарч бэлтгэн зааж, хэлэлцэн хүүхдүүдийн идэвх оролцоо, мэдлэг бүтээх чадвар нэмэгдэж, багшийн арга зүй хөгжиж буй үр дүнг олж харлаа.
Одоогоор сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дахь шатны төслийг 18 сургуульд хэрэгжүүлж байна. Эдгээр сургуулиуд нь төслийн нийт санхүүжилтийн 80% бүхий 85,4 сая төгрөги

- Авьяасыг хөгжүүлэх чиглэлээр 4 - Дулаанхаан, Сүхбаатар сумын 3, Баруунбүрэн, Мандал сумын 2 дугаар сургууль
- Сурах арга барил эзэмшүүлэх 5 – Зүүнбүрэн, Мандал сумын 3 дугаар сургууль, Жавхлант, Шаамар, Сант сумын сургууль
- СДҮА-ны цагийг дэмжсэн 8 – Сүхбаатар сумын 4, Баянгол, Мандал 1дүгээр сургууль, Бугант, Хөтөл, Номгон, Цагааннуур , Тарни бага сургууль Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх чиглэлээр - Мандал сумын Хэрх ЕБСургууль тус тус төсөл хэрэгжүүлж байна.