“Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн” сэдэвт илтгэлийн уралдаан 2020.01.23 нд амжилттай зохион байгуулагдав.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд боловсролд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшийн мэргэжил, арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих, сургалтын дэвшилтэт технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-ын “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн” сэдэвт илтгэлийн уралдаанд нийт 5 бүсийн 5 шилдэг баг өрсөлдөн аваргуудааа тодрууллаа.


Энэхүү илтгэлийн уралдааны тусгай байранд Сайхан сумын 2-р сургууль, Түшиг сумын сургууль шалгарсан бол
3-р байранд Хүдэр сумын сургууль
2-р байранд Сүхбаатар 6-р сургууль
1-р байранд Мандал 4-р сургууль шалгарсан ба эдгээр багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *