“БИ БАГШ” зорилтот нэвтрүүлгийн ялагч Мандал сумын 3 дугаар сургуулийн багш Ц.Аюушдаа хүндэтгэл үзүүлж урамшуулав. 2019.12.23

Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 багш багийн хамтын ажиллагаа, авьяас чадвар, мэдлэг туршлага, бүтээлч сэтгэлгээгээр өрсөлдөж манай аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш нэвтрүүлгийн ялагч болсонд аймгийнхаа сургууль цэцэрлэгийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн “Шилдэг багш” цол тэмдэгээр шагнаж, БСУГ-ын  “ХҮНДЭТ ДЭВТЭР” –т бичиж алдаршууллаа.

Мөн энэхүү уралдаанд оролцохын гол мөн чанар нь удирдсан ангийн бяцхан шавь нартай салшгүй холбоотой. Иймээс ангид нь зориулан буцалгагчтай ус шүүгч аппаратыг бэлэг болгон өглөө. 

Сэлэнгэчүүд бид багшаараа бахархан, магтан сайшааж байгаа хэдий ч цаашид дэлхийн багш шоунд мэдлэг, ур чадвараа сорин Монгол улсынхаа мянга мянган багш нарыг төлөөлөн оролцох хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг ноогдоод байна.

Багшийнхаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: БСУГ-ын хамт олон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *