Мэдээллийн технологийг ашиглах ур чадварын уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 23 -ны өдөр зохион байгуулав.

Койка олон улсын “KUCSS” дунд хугацааны хөтөлбөрийн сайн дурын гишүүд манай аймагт 6 дахь жилдээ боловсролын салбарыг түүшиглэн багш, сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ жил БСУГ-ыг түшиглэн цэцэрлэгийн багш, соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудын мэдээллийн технологийг ашиглах ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг 6-н 7 хоногийн туршид зохион байгуулж өндөрлөлөө. Сургалтаар олсон мэдлэг чадварыг сорин “Мэдээллийн технологийг ашиглах ур чадварын уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 23 -ны өдөр зохион байгуулж доорх багш мэргэжилтнүүд шагналт байранд шалгарлаа.
Фотошоп программ ашиглах ур чадварын уралдаанд
Гуравдугаар байранд Б.Цолмонбаатар
Хоёрдугаар байранд М.Орхон
Нэгдүгээр байранд Мэргэнбаяр

10 Хуруугаараа бичих ур чадварын тэмцээнд
Гуравдугаар байранд Б.Мэргэнбаяр
Хоёрдугаар байранд Ц.Гэрэлцэцэг
Нэгдүгээр байранд М.Орхон шалгарлаа. Амралтын өдөр цаг зөв гарган хүрэлцэн ирж тэмцээнд оролцсон бүх оролцогчдод цаашдын ажилд нь амжилт хүсье.

Зохион байгуулагч: БСУГазар
Дэлхийн найзууд сайн дурын гишүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *