БНСУ-ын Жинжү Боловсролын Их сургууль, МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран бага ангийн багш нарт зориулсан “Математик, Байгалийн ухаан”-ы хичээлийн арга зүйн сургалт 2019 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав

  БНСУ-ын Жинжү Боловсролын Их сургууль, МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран бага ангийн багш нарт зориулсан “Математик, Байгалийн ухаан”-ы хичээлийн арга зүйн сургалт 2019 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

Энэхүү сургалтад 33 сургуулийн 60 багш хамрагдан Жинжү Боловсролын Их сургуулийн урилгаар Солонгос улсад туршлага солилцохоор Сүхбаатар сумын V сургуулийн бага ангийн багш Б.Энхцэцэг, Баянгол сумын бага ангийн багш Д.Оюунбалтмаа нар сонгогдлоо.
Манай аймагт дээрх сургалтыг зохион байгуулах боломж олгосон МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Н.Дэлгэрсайхан болон Математик, Байгалийн ухааны тэнхимийн багш нартаа гүн талархал илэрхийлье.
Монголын боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж буй гадаад дотоодын хамтын ажиллагаа үеийн үед өргөжин тэлж, багш, сурагчдын эрдмийн цагаан мөр үргэлж гэрэлтэх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *