Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн Үндэсний 5-р чуулган Улаанбаатар хотноо 2019.10.16-нд болж өндөрлөв.

Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн Үндэсний 5-р чуулган “Эрүүл, аюулгүй, ногоон орчин -2022”, “Бид хамтдаа өөрчилж чадна” уриан дор Улаанбаатар хотноо 2019.10.16-нд болж, Сүхбаатар сумын 1-р, Мандал сумын 1, 3-р, Баянгол сумын сургуулиуд “Ногоон туг- Алтан гэрэгэ”, Сүхбаатар сумын 2-р, Сайхан, Хушаат, Шаамар, Ерөө сумын сургуулиуд “Мөнгөн гэрэгэ”, бусад 23 сургууль “Хүрэл гэрэгэ”– ний эзэд болохын зэрэгцээ Мандал сумын 1-р, Баянгол сургуулиуд 2 дахь “Ногоон туг–Алтан гэрэгэ”-гээ авсанд талархал илэрхийлье.

      Аймгийн бүх сургуулиуд ОУ-ын эко сургууль хөтөлбөрийн ISO 14001 стандартыг хангахын төлөө Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгасан сургалт, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтуудыг нэг зорилгын дор хамтдаа хийж чадлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *