ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН XVII НААДАМД СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.

Хөдөөгийн багш нарын XVII наадам 2019 оны 10 сарын 10-12 хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Сагсан бөмбөг, Шатар, Волейбол, Шагай харваа, Ширээний теннис гэсэн спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдав. Нийт 15 аймгийн 500 гаран багш тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Сэлэнгэ аймгийн багш тамирчид Шатар эрэгтэй мөнгөн медаль, Ширээний теннис эмэгтэй алтан медаль, Шагайн харваа мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн эмэгтэй мөнгөн медаль, Волейбол эрэгтэй,эмэгтэй баг алтан медаль хүртэж багийн дүнгээр  Тэргүүн байр эзлэн Шилжин явах цомын эзэд болсонд баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе. Мөн Боловсрол соёл урлагийн дарга Ч.Жаргалсайхан болон бэлчир бүсийн захирлууддаа нийт тамирчин багш нарынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *