“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУД, ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН СУРГАЛТ” 2019 оны 10 дугаар сарын 06 өдөр боллоо.

 Соёл, урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль, Соёлын сургуультай хамтран соёл, урлагийн байгууллагын дарга, эрхлэгч, хөгжим, бүжгийн багш, уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын мэргэжлийг орон нутагт дээшлүүлэх зорилготой сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар суманд 106 хүний дарга, эрхлэгч, хөгжми, бүжгийн багш уран бүтээлчдийг оролцуулан зохион байгууллаа.

Сургалтыг соёл, урлагийн байгууллагын дарга эрхлэгч, хөгжмийн багш, хөгжимчин, дуучид, бүжгийн багш, бижигчид, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмиын багш нарт гэсэн 4 чиглэлд хуваан  СИУС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн тэнхимийн ахлах багш, магистр Н.Содном, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Багш, урлагийн боловсролын тэнхимийн ахлах багш, хүндэт проф Ч.Оюунбилэг, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч, док, дэд профессор Ж.Эрхэмтөгс багш нарын удирдлаган дор явуулж тус бүр нийт 10 цагийн хичээлээр 1 кредит бүхий сертификатыг гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *