“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 10 сарын 02 өдөр боллоо.

БҮС НУТГИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН 10-18 ЗҮЙЛ МОДЛОГ УРГАМЛЫН СУУЛГАЦТАЙ, ХАШАА ХАМГААЛАЛТ, СҮҮДРЭВЧ, УСАЛГААНЫ СИСТЕМ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЖ БАЙНА

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг “Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил” болгон зарласан ба олон улсын энэ санаачилгад Монгол Улс нэгдэж, 18 зүйлийн модлог ургамлын суулгацтай он зурвас, хашаа хамгаалалт, сүүдрэвч, усалгааны систем бүхий 3,5 га газарт “Ногоон паспорт-Ногоон төгөл” байгуулахад Сүхбаатар сумын ЕБС-ын эко бүлгэмийн гишүүн 100 сурагч, багш, удирдах ажилтан, БСУГ-ын мэргэжилтэн нийт 111 хүний бүрэлдэхүүнтэйгээр 900 мод тарилаа. “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь хүүхэд багачуудыг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *