МОНГОЛЫН БАГШ НАРЫН БОЛОН СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР 2019 ОНЫ 10 САРЫН 03 ӨДӨР БОЛЛОО.

Өнөөдөр дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53, Соёлын ажилтнуудын 26 дахь удаагийн баярын өдрийг Сэлэнгэ аймгийн боловсрол, соёл урлагийн салбарынхан тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноогоо шүүн тунгаацгаалаа.
Монголын багш нарын болон соёл урлагийн ажилтны өдөрт зориулсан баярын хуралд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож нийт багш сурган хүмүүжүүлэгчид,соёл урлагийн салбарын ажилтан ажиллагсдад ажлын амжилт хүсээд онцгой амжилт гаргасан багш нар, уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг цогцоор шийдэх бодлого баримтлан ажиллахаа илэрхийллээ. Цаашид “СУРЛАГЫН ЧАНАРЫГ АХИУЛАХ”, “АРД ИРГЭДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ”-д анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хамтарч, шинийг санаачилж, үлгэрлэж, манлайлж, хүн бүр сэтгэл, зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллахыг уриалав.
Мөн “2019 оны Улсын Тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан Мандал сумын Хэрх тосгоны Д.Шинэчимэг эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон, тив, дэлхий, улсын хэмжээнд аймгийнхаа нэрийг сурлага, урлаг, спортын төрлөөр алдаршуулан таниулж яваа шилдэг сурагчид, тэднийг бэлтгэсэн багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтнууд, уран бүтээлчдээрээ бахархаж байгаагаа илэрхийллээ.
Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн багш сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг баярын хуралд оролцогчид үзэж сонирхон баяр нэмлээ.
Энэ өдөр шагналын хуртай, баяр хөөр дүүрэн сэтгэлийн гэгээтэй өдөр байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *