Улсын техник технологийн XXIII олимпиад Улаанбаатар хот ОУХ-ын Найрамдал зусланд 2019 оны 04-р сарын 24-27-ны өдрүүдэд явагдаж дүнгээ гаргалаа

Улсын техник технологийн XXIII олимпиад Улаанбаатар хот ОУХ-ын Найрамдал зусланд 2019 оны 04-р сарын 24-27-ны өдрүүдэд явагдаж дүнгээ гаргалаа.Сэлэнгэ аймгаас авто загварын төрөлд оролцсон Мандал сумын III сургуулийн 9-р ангийн сурагч Хишигбаярын Баттулга тэргүүн байр эзлэж алтан медаль, усан загварын төрөлд Мандал сумын Улсын тэргүүний I сургуулийн 10-р ангийн сурагч Хадбаатарын Манлайбаатар мөнгөн медаль, дизайн зураг зүйн төрлөөр оролцсон Орхонтуул II сургуулийн 11-р ангийн сурагч Баттогтохын Билэгсайхан мөнгөн медаль, дизайн зураг зүйн төрөлд оролцсон Сэлэнгэ аймгийн лаборатари IV сургуулийн 11-р ангийн сурагч Гантулгын Ариунжаргал 7- байр, Дүрслэх урлагийн төрөлд оролцсон Сэлэнгэ аймгийн лаборатари IV сургуулийн 11-р ангийн сурагч Пүрэвжавын Нямцэцэг 9-р байр болон багш сурагчид амжилттай оролцож БСУГ-ын дизайн технологийн мэргэжилтэн Д.Содхүү ахлагчтай баг II байр эзлэж багаараа мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо.Аймагаа төлөөлж оролцсон багш сурагчиддаа сурлага хөдөлмөр, ажил үйлт нь өндөр амжилт хүсэн ерөөе.