“Багш дуулж байна” уралдаан

Сэлэнгэ аймагт Боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн багш нарын урлагийн авъяасыг нээж, сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Багш дуулж байна” уралдаан ажилттай болж өндөрлөлөө.
Уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт 04 сарын 14-ны 15 цагт ардын дуу, бүжгийн Сэлэнгийн долгио чуулгад болж шалгарсан 25 багшаас шилдэг 5 багшийг шалгарууллаа.
Уралдаанд Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч, МУСТА, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Гомбын Эрдэнэбаатар, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дуучин МУСТА Б.Соронзонболд нар уригдан ирж, Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгиол чуулгын уран сайхны удирдагч МУСТА, АБТА, хөгжмийн зохиолч Бавуугийн Амарсайхантай хамтран уралдааныг шүүн явууллаа.
2-р шатны шалгаруулалтанд дараах багш нар амжилт гарган оролцлоо.
Нэгдүгээр байр: Буриад ардын дуу “Аав ээжийн захиа” дуугаар Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн дизайн, технологийн багш Зоригоогийн Ууганзаяа
Хоёрдугаар байр: З.Түмэнжаргалын үг, Ц.Чинзоригийн ая “Ус мөрөн олон чиг” дуугаар Зүүнбүрэн сумын ЕБС-ийн түүх, газар зүйн багш Нямсүрэнгийн Мөнхнасан
Гуравдугаар байр: Энхмандахын үг, Балхжавын ая “Аавдаа баярлалаа” дуугаар Хүдэр сумын ЕБС-ийн физикийн багш Гантөгсийн Хулан
Тусгай байр: Т.Галсангийн үг, Б.Шаравын ая “Аав, ээж 2 минь” дуугаар Алтанбулаг сумын ЕБС-ийн бага ангийн багш Батдоржийн Шүрхүү
Тусгай байр: М.Хүрэлсүхийн үг, Б.Мөнхжаргалын ая “Сэлэнгэ сайхан нутаг минь” дуугаар Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Энхбатын Энхмаа