“Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалт

Соёлын төв, соёлын ордны эрхлэгч, орон нутаг сурталчлах танхимын ажилтнуудад “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Баруунбүрэн сумын Соёлын төвд аймгийн Нэгдсэн музейтэй хамтран 2019 оны 04 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд Баруунбүрэн сумын орон нутаг сурталчлах танхимын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, орон нутаг сурталчлах танхимын ажилтнууд эрхлэгч нартайгаа хамрагдсан нь цаашдаа сумдын орон нутаг сурталчлах танхимуудын үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдлээ.