“Бага боловсролын байгалийн ухааны хичээлийн үр дүнг сайжруулах нь” уралдааны

Бага боловсролын багш нар байгалийн ухааны туршилтат хичээлийн арга зүй, туршлагаа хуваалцаж, ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор БМДИ-ээс зохион байгуулсан “Бага боловсролын байгалийн ухааны хичээлийн үр дүнг сайжруулах нь” уралдааны 2 дахь шатны шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 25-аас 04 дүгээр сарын 02-ыгг хүртэл бүсчлэн зохион байгуулж дууслаа.
Энэхүү уралдааны эхний шатыг сургууль бүр дээр зохион байгуулж , байгалийн ухааны туршилтын арга зүйг бие биедээ түгээн, түүнээс шилдэг гэсэн нэг туршлагаа хэлэлцэж, бүсийн уралдаанд оролцуулахаар бэлтгэсэн. Нэгдүгээр шатанд бага ангийн 362 багш оролцсон ба үүнээс 38 багшийн хичээлийг 2 дугаар шатанд заалган бүс тус бүрээс нэг шилдэг хичээл шалгаруулж, дараагийн шатанд оролцох эрх олгосон бөгөөд, 2-р шатанд оролцсон багш бүрт сайн хичээлийн батламж олгон цаашид “Байгалийн ухааны хичээлийн арга зүй, туршлагын эмхтгэл” болгон хэвлүүлж, багш бүрийн хүртээл болгохоор зорин 15 багшаар ажиглалт хийлгэн тэмдэглэл хөтлүүлж хэлэлцэн, багш нарын хичээлийг дүгнэн, шинэлэг санаа болон цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч ажилласан.
Багш нар энэхүү уралдаанд оролцохдоо Байгалийн ухааны хичээлийн арга зүйн зөвлөмж, багшийн ном, сурах бичгээ сайтар судлан мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, багаар хамтран хичээлээ бэлтгэж, чин сэтгэлээсээ хандан оролцож байгаа нь сайшаалтай байлаа. Энэхүү уралдааныг явуулснаар багш нар ажлын байрандаа хөгжих боломжтойг харуулан, бие биенээсээ суралцаж, байгалийн ухааны хичээлийн шинжлэн судлах арга барилыг хөгжүүлэх арга зүйгээ сайжруулан, хичээлийн үр дүнд тодорхой ахиц гаргахад нөлөөлөх ажил боллоо.