Боловсрол Соёл, Урлагийн газрын Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, 2017 оны “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийн 16:00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж аюулгүй газар шилжин байрлах дадлага сургууль”-ийг зохион байгуулж, бэлэн байдлаа хангадаг бөгөөд энэ жилийн дадлага сургуулийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион явуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар 2019 оны 03-р сарын 21 -ны өдөр газар хөдлөлтийн гамшгийн аюул, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн талаар танхимын сургалтыг онцгой бадлын газартай хамтран зохион байгуулж, “Цуглах цэг”-ийг тодотгож аюулгүй газрыг сонгож байрлууллаа.
2019 оны 03-р сарын 21-ний өдрийн эхний сирейн дохио дуугарахад Газар хөдлөлтийн аюулын дохио өгч, зарлан мэдээллийг шуурхай хүргэлээ.
Сирейн дохиог 2 дахь удаа дуугарахад Газар хөдлөлтийн гамшгийн үед анхан шатны арга хэмжээ авч “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюулгүй байдлаа хангалаа.

Сирейн дохиог 3дахь удаа дуугарахад газар хөдлөлийн чичэрхийллийн дараа албан хаагчдыг “объектоос” аюулгүй талбайд гарах “ Гүйхгүй, Ярихгүй, Буцахгүй ,Түлхэхгүй” баруун гарын дүрмээр гарцгаалаа.

Цугларалтын цэг дээр байгууллагын бүртгэл хийхэд, Боловсрол, соёл, урлагийн газрын ирвэл зохих 22 хүнээс 7 хүн дадлага сургуулийн ажилд амжилттай хамрагдлаа. БСУГ-ын мэргэжилтэнүүд БСШУСЯ-ын Сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний А/425 тоот “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны боловсролын чанарын үнэлгээний судалгаат шалгалтыг аймгийн бүх сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдаас 2019 оны 03 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд авч ажиллаж байгаа болно.