“СЭТГЭХ ЧАДВАР”-ын 17 дахь удаагийн улсын олимпиадын 2-ын давааг зохион байгуулсан тухай илтгэх хуудас

Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Сэтгэх чадвар”-ын олимпиадын 2-ын давааг Сүхбаатар сумын 2 дугаар сургуультай хамтран зохион байгууллаа.
Тус олимпиадад сургууль тус бүрээс шалгарсан Бүтээлч багш, II-III, IV-V, VI-VII, VIII-IX, X-XI, XII ангийн ангиллалд 175 сурагч, 15 багш оролцов.
Олимпиад зохион байгуулах хорооноос ирүүлсэн заавар журмын дагуу суралцагчдыг 6 ангид оруулан урьдчилан авсан бүртгэлийн дагуу бүртгэж, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн 1 багш, орон нутгаас ирсэн 1 багшийн хамт ассесэнтаар орж материалаа хувилан 10 цаг 00 минутад даалгавраа эхлээд бүгд 90 минутын хугацаанд гүйцэтгэж дууссан.
Олимпиадын материалыг 10 хүнтэй комисс гарган бүс бүрээс 2 багш авч, 1 бага ангийн багш, 9 математикийн багш засалт хийв.

Олимпиадад оролцогч сурагчдыг ангилал тус бүрт 1-3 байр эзлүүлж 36 суралцагчийг, Бүтээлч багш 3-ыг тус тус шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, батламж, мөнгөн шагнал олгов.
Мөнгөн шагналыг Сүхбаатар сумын УТ-ий 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер асан, Сэлэнгэ аймгийн IQ клубыг үүсгэн байгуулагч, АБТА, Алтангадас одонт С.Азейгийн гэр бүл ивээн тэтгэж, медаль, батламжийг IQ төвөөс олголоо.
Шалгарсан сурагчдаас эхний байранд орсон 10-11 дүгээр ангийн ангилалд Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Билгүүн, 12 дугаар ангийн ангиллалд Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, Бүтээлч багшаар шалгарсан Сүхбаатар сумын лаборатори 4 дүгээр сургуулийн бага ангийн багш С.Цэндээ, В.Амарзаяа нарын “Шидэт тоо” бүтээл улсын олимпиадын 3-ын даваанд оролцох эрхтэй болсон.