МУИС-ийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа.

МУИС-ийн захирал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд  2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын  сургуулиудын 12 дугаар анги төгсөх 360 гаруй сурагчдад тус сургуулийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа.