“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” төсөл хэрэгжиж байна.

БСШУСЯ-наас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Бага боловсролын сургалтын чанарыг дорвитой ахиулах зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл төсөл” 4 үндсэн зорилттой хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд:
1. “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төсөл 3 үе шаттай хэрэгжиж, 2017-2018 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн гурав дахь шатны төсөлд төрийн өмчийн 26 сургууль сонгогдон, нийт 192,3 сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл хэрэгжиж байна. Энэ удаагийн төсөл нь сургуулийн зорилготой уялдсан, бага боловсролын монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий шинэлэг, бодит үр дүн харагдахуйц байхыг зорьсон. Төсөл хэрэгжүүлж буй сургуулиуд:

2. БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “ Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 32 сургуулийн бага ангид зориулан 82 сая 966,8 мянган төгрөгийн санхүүжилт бүхий 332 ширхэг “Ангийн номын сан”-ийн тавиур нийлүүлэгдэж түгээгдлээ.
3. Төслийн хүрээнд хийгдэж буй бас нэгэн ажил бол төрийн өмчийн 32 сургуулийн бага ангийн 336 бүлэгт 174,979,000 төгрөгийн санхүүжилт бүхий 711 багц “STEM” сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэгдэж, БМДИ-тэй хамтран тус “STEM хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүй”-н сургалт зохион байгуулагдаж бага ангийн 136 багш, удирдах ажилтанг бэлтгэсэн. Одоо 1-5 дугаар ангийн 10208 сурагчид STEAM сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

STEAM боловсрол нь Байгалийн ухаан, технологи, математикийн хичээлийг нэгдмэл уялдаа холботойгоор, бодит амьдралын асуудлыг шийдвэрлэх чадвартай болоход зохион бүтээх арга зүйд тулгуурлан эзэмшүүлэх сургалт юм. Иймд STEAM сургалтын хэрэглэгдэхүүн нь сурагчдын танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлснээр сургалтын чанар дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.