Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал

2017-2018 оны шилдэг илтгэл хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 08-нд Сүхбаатар сумын 3 дугаар сургууль дээр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг илтгэлийн уралдаанд 5 бүсээс шалгарсан 5 илтгэлийг хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг илтгэлийн уралдааны удирдамжид заасны дагуу илтгэлд тавигдах нийтлэг шаардлага, илтгэлд үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийн дагуу 6 мэргэжилтэн илтгэлүүдэд үнэлгээ өглөө. Илтгэлийг тавьж дууссаны дараа илтгэлийг хэлэлцүүлж, тухайн илтгэлийн ололттой талыг дүгнэн хэлэлцэж, асууж тодруулан ярилцлагыг зохион байгуулсан нь илтгэгч болон бусад оролцогчдод шинэ санаа төрүүлсэн, илтгэлээ сайжруулахад дөхөм болсон сайн тал юм.
Эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд хэлэлцүүлсэн 5 илтгэлийг байр эзлүүлэхэд:
1 дүгээр байр- Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн багш Д.Цэвээнсүрэн, М.Энхтуул, Ц.Хонгорзул, М.Алтаннамар нарын “Ухаалаг хэрэглээ-Ухаалаг зорилго” илтгэл
2 дугаар байр- Мандал сумын 2 дугаар сургуулийн багш Д.Энхмэнд нарын “Ангийн дундын сангийн хуримтлалаар сурагчдыг ухаалаг хэрэглээнд сургах нь”
3 дугаар байр- Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн багш Л.Оюунжаргал, Э.Мөнх-Ундрах нарын “Сурагчдын ухаалаг хэрэглээ- сургалтын үйл ажиллагаа”
Тусгай байр- Хүдэр сумын ЕБС-ийн багш Лхагважаргал, Ж.Туул нарын “Сурагчдын ухаалаг хэрэглээ- сургалтын үйл ажиллагаа”
Тусгай байр- Цагааннуур сумын ЕБС-ийн багш С.Мөнхсарнай, Ж.Навчаа нарын “Сурагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагаа”

Шилдэг илтгэлийн уралдааны илтгэл, оролцогч багш нарын сайн тал нь:
1. Мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвар
2. Илтгэх чадвар
3. Хугацаа баримтлах
4. Судалгаа хийсэн байдал
5. Судалгааны үр дүн, тоон үзүүлэлтийн боловсруулалт
6. Өмнөх хичээлдээ хийсэн багшийн үнэлгээ, дүгнэлт, сайжруулалтыг хийх эхлэл
7. Багаараа хамтран ажиллах чадвар
8. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах хандлага
Цаашид анхаарах зүйлүүд нь:
1. Илтгэлийн стандартын дагуу хийх боловсруулалт
2. Эшлэл зүүлт оруулах
3. Гол санаагаа барьж судалгаа хийх, таамаглал дэвшүүлэх, онол, үр дүн зэргийн уялдаа холбоог сайн гаргаж өгөх
4. Сэдвийнхээ гол санаанаас хазайсан, тойрсон, асууж тодруулж байж ойлгогдох зүйлүүд нэлээд байна
5. Танилцуулга РРТ-ийг боловсруулахдаа анхаарах зэргийг танилцууллаа.