“STEM хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүй”-н сургалт

“STEM хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүй”-н сургалт явагдаж дууслаа.
Сэлэнгэ аймаг

Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан,  математикийн сургалтын чанар, үр дүнг ахиулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар сургалтын чанарыг сайжруулах зорилгоор ДЭЛХИЙН БАНКНЫ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИЙН  ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ-ийн  30 сая ам.долларын санхүүжилтээр “БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ “  төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй . Үүнд:
1.    Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулахад эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, холцогдох  ном гарын авлага нийлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, ангийн номын санг баяжуулах
2.    Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн үйл ажиллагаа
3.    Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх 2000-3000 ам.долларын тэтгэлэгт төсөл хэрэгжүүлэх
4.    Системийн удирдлага, мониторонг үнэлгээг боловсронгуй болгох явдал юм.
–    Иймд нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  бага боловсролын математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, шинэ зуунд иргэнших чадамж, сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх  зорилгоор манай аймгийн 32 сургуулийн бага ангийн 336 бүлэгт 174,979,000 төгрөгийн санхүүжилт бүхий  “STEM”  сургалтын 711 багц хэрэглэгдэхүүн нийлүүлэгдсэн.

– БМДИ-тэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд тус “STEM хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүй”-н сургалтыг амжилттай зохион байгуулж дуусаад байна.  Сургалтад 30 сургуулийн 27 сургалтын менежер, 109 бага ангийн багш, нийт 136 хүн хамрагдаж, сургалтаар хийж туршсан хэрэглэгдэхүүнээрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж сургуулийн захирлуудад сонирхуулж, БМДИ-ийн СӨБ болон бага боловсролын сургалтын албаны дарга Н.Мөнхбаяр цаашид хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан сургалтын үйл ажиллагааг хааж үг хэлэн сургалтад оролцогчдод сертификат гардуулж өглөө.

–    Мөн 32 сургуулийн захиралд STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж, хүлээлгэн өгөв.

–    Сургалтыг амжилттай зохион байгуулахад тусалж дэмжсэн Сүхбаатар сумын УТ-ийн 1 дүгээр сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Та бүхэнд амжилт хүсье. Сайхан амарцгаагаарай.

Сэлэнгэ аймаг БСУГ-ын бага боловсролын мэргэжилтэн П.Мягмарсүрэн