БСШУСЯ-ны СУБГ-тай хамтран зохион байгуулсан аймгийн соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтаны сургалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын  хооронд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 2017 оны гэрээний соёл, урлагийн салбарын үйлчилгээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  БСШУСЯ-ны  Соёл, урлагийн  бодлогын газрын дарга, мэргэжилтнүүдтэй  хамтарсан уулзалт, Засгийн газрын 2015 оны  509 дүгээр тогтоолоор батлагдсан  “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтыг 2017 оны 04 сарын 27-нд БСШУСЯ-ны 401 тоот танхимд зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн мэргэжлийн урлагийн – 1, Нийтийн номын сан -1, нэгдсэн Музей -1, соёлын ордон -1, соёлын төв -19  байгууллагын 23  удирдах ажилтан, БСУГ-ын соёл, урлагийн мэргэжилтэн  нийт 24  хүн  оролцлоо.
Мөн удирдах ажилтнуудаа Улсын филармонийн симфони найрал хөгжмийн тоглолтыг Соёл, урлагийн бодлогын газрын урилгаар үзүүллээ.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  уулзан агентлагийн үйл ажиллагааны чиглэлтэй  танилцав.
Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг ЗГХА Соёл, урлагийн газрын цаашдын үйл ажиллагааны эрхэм зорилго (Төрөөс соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар соёл урлагийн салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино), стратегийн зорилт (Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах), зорилгодоо хүрэх 7 гол зорилтыг танилцууллаа. Үүнд :
1. Соёл урлагийн бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, Соёл урлагийн олон талт үйлчилгээг нийт хүн амд хүргэх
2. Соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах, соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх, соёл урлагийн олон талт үйлчилгээг нийт хүн амд хүргэх
3. Соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх
4. Соёлын салбар дахь ажил эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг чадваржуулах
5. Соёлын тоо бүртгэл хөтөлж , дүн шинжилгээ хийх
6. Соёл урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх
7. Соёлын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бий болгож хөгжүүлэх.
Эдгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлаж  танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н. Оюундарийн урилгаар их хурлын үйл ажиллагаатай танилцаж төрийн ордны түүхийн музей үзэж дурсгалын зураг татууллаа.