Улсын техник технологийн ХХI олимпиад

Улсын техник технологийн ХХI олимпиадаас Сэлэнгэ аймгаас 3 багш 6 сурагч оролцсоноос Усан загварын радио удирдлагын төрөлд оролцсон Мандал сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Бат-Очирын Одбаяр тэргүүн байр эзлэж алтан медаль, дизайн технологийн төрөлд оролцсон Мандал сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн багш Шаравын Ундрах, Батмөнхийн Мөнхболд нар шагналт байранд, Нисэх загварын төрөлд оролцсон Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1- сургуулийн 12-р ангийн сурагч Батсүхийн Баянмөнх 6-р байр, Авто загварын төрөлд оролцсон Сүхбаатар сумын Улсын тэргүүний 1- сургуулийн 12-р ангийн сурагч Галмандахын Хүслэн 9-р байрт шалгарч багын дүнгээр шагналт 4-р байрт шалгарлаа.