Танхимаар элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага зохион байгуулж байна.

БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны А/220 “Заавар батлах тухай” тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. БСУГ-ын дарга, мэргэжилтнүүд, МХГ-ын улсын байцаагч нар хамтран давтлага зохион байгуулж байгаа байдал, халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээнд зөвлөн туслах ажлыг 05 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийлээ.

Бүх сургуулиуд бэлтгэлийг сайн хангасан ба халуун хэмжих, гар ариутгах цэг, хоорондын зайг тэмдэглэсэн, нэг дор олноороо цугларахгүй байхаар зохицуулалт хийж зураглал гаргасан, сурагч бүр өөрийн усны савтай, өдөрт 3-аас дээш маск ариутган авчирч хэрэглэн, давтлагын үед баримтлах дэгийг мөрдөж байгаа бөгөөд сургуулийн удирдлага, багш, албан хаагчид, эцэг эх, асран хамгаалагчдын хүлээх үүргийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *