ОУ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ШҮД БОЛОН ГАРАА ДАРААЛЛЫН ДАГУУ ХЭН ХАМГИЙН САЙН ЗӨВ УГААЖ СУРСАН БЭ” цахим видео уралдааныг зарлаж байна

Уралдааны зорилго:
Дэлхийн Зөн Монгол ОУБ Сэлэнгэ НХ болон Сэлэнгэ аймгийн БСУГ хамтран COVID-19, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үр хүүхдүүдээ хамгаалж сургахын тулд гар болон шүдээ тогтмол зөв угааж сурах зөв дадлыг хэвшүүлэх, багш сурагчдын харилцааг гүнзгийрүүлэх, багш, эцэг эх, хүүхдүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж хүүхдээ дэмжих, бусдад үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор энэхүү цахим уралдааныг сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна 

Хамрах хүрээ
Сэлэнгэ аймгийн зорилтот сумд Сүхбаатар, Орхон, Сант, Жавхлант, Хүдэр, Ерөө, Бугант тосгон, Шаамар, Дулаанхаан тосгоны сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдана. Оролцогчдыг хянахад хялбар болгох үүднээс 3 бүс болгон хувааж оролцуулна.

1 Төвийн бүс: Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан тосгон
2 Баруун бүс- Орхон, Сант, Жавхлант
3 Зүүн бүс- Ерөө, Бугант тосгон, Хүдэр

Тэмцээн 4 насны ангилалаар явагдана
Цэцэрлэг 4-5 нас
Сургуулийн бага анги 1-5
Сургуулийн дунд анги 6-9
Сургуулийн ахлах анги 10-12

Шагналын сан

1-р байр 3 бүсийн 12 хүүхэд өргөмжлөл 30.000 төг үнэ бүхий зүйл2-р байр 3 бүсийн 12 хүүхэд өргөмжлөл 25.000 төг үнэ бүхий зүйл
3-р байр 3 бүсийн 12 хүүхэд өргөмжлөл 15.000 төг үнэ бүхий зүйл

Нийт оролцсон эхний 1000 хүүхэд ДЗМ ОУБ Сэлэнгэ НХ-ийн гарын бэлэгтэй

 Тэмцээний шалгаруулалт:
Уралдаанд оролцох оролцогчдын 2 видеог бичлэгийг 2020.05.18-29 өдрийг хүртэл “Гар болон шүдээ тогтмол зөв угааж хэвшицгээе” facebook хаягаар хүлээн авна.

 Тэмцээний гар болон шүд угаах зааварчилгаа харах:
Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гар болон шүдээ угаах зааварчилгааг БСУГ-ын Facebook page хуудас “Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын урлагийн газар” болон “Гар болон шүдээ тогтмол зөв угааж хэвшицгээе” page хуудас хаягаар орж үзнэ үү.

 Тэмцээний шүүгчид:
БСУГ-2 шүүгч, ДЗМ ОУБ Сэлэнгэ НХ-с 2 шүүгч, Сүхбаатар сумын эмч-1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *